Зүрх судас гэж юу вэ?

Зүрх судас гэж юу вэ?

Сургалтын тухай
Сургалтын агуулга
Багц цаг тооцох

Зүрх COR нь булчинлаг хөндийтэй эрхтэн юм. Өөрлүүгээ цутгах венийн судсаар орж буй цусыг хүлээн авч улмаар тэр цусыг артерийн судсаар тараадаг болно. Зүрхний хөндий нь дөрвөн тасалгаатай, хоёр тосгуур, хоёр ховдолтой. Зүрх нь ойролцоогоор 260-340 гр жинтэй. Хүний биеийн жингийн 0,4% нь зүрхний жин болно. Зүрх нь 2 уушигний дунд, цээжний хөндийд, зүрхний үнхэлцэг хальсаар хучигдан байрлах ба уртаараа 12-13, хөндлөнгөөрөө 9-10,5 см. Зүрхний орой зүүн тийшээгээ налуу ташуу, доошоо, урагшаа чиглэнэ. Зүрхний орой нь өвчүүний зүүн ирмэгээс 2 см орчим, 5-р хавирга хоорондын завсрын харалдаа байх ба энгийнээр бол зүүн хөхний товчны доохно, энд 2 хавтаст хавхлагын шуугианыг сонсож чагнана. Зүрхний хана 4 давхаргаас бүрэлдэх бөгөөд эдгээр нь эндокард, миокард, эпикард, перикард. Зүрх нь өөрөө өөрөөсөө сэрэл үүсгэх чадвартай пейсмакер эсээс тогтох бөгөөд энэ нь зүрхний тогтмол хэмнэл буюу цохилтыг үүсгэдэг чухал эс юм. Хүний зүрхний нийт жин нь 250-300гр бөгөөд эрэгтэй эмэгтэй хүний зүрхний жингийн зөрүү 50 гр байдаг.

Багц цагийн хичээл
10₮35,000₮
Хамрагдаагүй
Энэхүү сургалтанд:
3 Видео хичээл
3 Татаж авах эх сурвалж
Үнэлгээ
2 сурагчид
0 (0 Үнэлгээ)

Багшийн мэдээлэл

I.Ildbaatar
Zurh sudas
СШУ-ны доктор, дэд профессор Ц.Басбиш багш нь 2019 оноос хойш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн давтан сургалтыг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байран дээрхи хэрэгцээтэй сургалтыг хүргэх зэрэг зорилготойгоор ажиллаж байна.